Өнөөгийн байдал

Улаанбаатар хотын газар доорхи инженерийн шугам сүлжээний зураглалын ажлыг хотын ернхий төлөвлөгөөний зураглалыг бүхэлд нь хийж байсан 1970-1990 оны үед 1:500, 1:2000-ны масштабтай байр зүйн зураглалын хамт хийж байжээ.

Энэ ажлыг Улсын геодези, зураг зүйн газраас эрхлэн хийж хотын барилгажсан хэсгийн ихэнх хэсгийг хамарч гүйцэтгэлийн зураглалын байдлаар улсын захиалгаар хийж байсан.

Хот байгуулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр газар доорхи шугам сүлжээний зураглалын ажлын хэрэгцээ шаардлага гарч 1998 оноос эхлэн Геодези зураг зүйн шинэ хуулийн дагуу байр зүйн болон газар доорхи шугам сүлжээний зураглал хийх тусгай эрх авсан хувийн компаниуд эрхлэн гүйцэтгэж байна.

Энэ байгаа шугамууд болон, шинээр нэмэгдсэн, өөрчилөгдсөн газар доорх шугам сүлжээ, худаг, станцуудын техникийн үзүүлэлтүүдийг харуулсан мэдээлэлийн нэгдсэн санг байгүүлаж гүйцэтгэлийн зургаар шинэчлэн бүх ашиглагч байгууллагуудад мэдээллэж байдаг тогтолцоо чухал байна.

1 Comment »

  1. avatar Mr WordPress Says:

    Hi, this is a comment.
    To delete a comment, just log in and view the post's comments. There you will have the option to edit or delete them.

RSS feed for comments on this post. TrackBack URL

Leave a comment