Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээний зураглалын тендерт манай компани шалгарч гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Ажлын технологи дарааллыг үзүүлбэл:
Газар доорх шугам сүлжээний зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэн арга ажиллагаа, дэс дараалал.
Худгийн хэмжилт судалгааг дараах байдлаар хийж байна.
- Бохир усны худагт худгийн тагны өндөр, газрын, худгийн ёроолын, ховилын гүн, бохир усны хоолойн урсгалын чиглэл, тоо, материал, диаметр зэрэг үзүүлэлт:
- Дулаан, цэвэр усны худагт худаг камерийн хэмжээ , дулаан, цэвэр ус дамжуулах хоолойн тоо, материал, диаметр, худгийн таг, газрын өндөр, худгийн гүн, хоолой яндангийн дээд түвшин.
- Холбооны худагт холбооны сувгийн тоо, утасны тоо, чиглэл, худгийн таг, газар, хоолой, сувгийн ёроолын түвшин, мөн хуваарилах шкафны байрлал дугаар зэргииг судлав.
- Цахилгаан сүлжээ дэд станцын байрлал дугаар зураглаж өндөр, нам хүчдэлийн кабелийн шугамнууд, кабелийн марк зэрэгт судалгаа хэмжилт хийж байна.
- Газар доорх шугам сүлжээний эргэлтийг трасс илрүүлэгч багажаар тодорхойлж эргэлтүүдийг шууд газар дээр нь хэмжиж зураглалд оруулж байна.
Үүнд: Ус дулааны сүлжээний эргэлтийг худаг хооронд гол ба салбар шугамын чиглэл, худгаас барилга, хэрэглэгчид очсон эргэлтүүдийг илрүүлэгч багажаар тодорхойлж газар дээр нь электрон тахеометрээр хэмжих ажлийг хийж байна.
- Цахилгаан сүлжээнд хуучин зураглалд байхгүй кабель, сүлжээг илрүүлж байрлал эргэлтүүдийг тодорхойлж зураглалын хэмжилтээр оруулж байна.
- Холбооны кабель утасны эргэлтүүдийг мөн илруулэгч багажаар хэмжиж зураглах ажлийг хийж байна..
- Далд шугамуудын эргэлтүүдийг Digicat 100 илрүүлэгч багаж ашиглан эргэлтүүдийг тодорхойлоход хүндэрэлтэй газруудад генераторийг холболттойгоор хийж гүйцэтгэж байна.