Зуралтын програм хангамж [AutoCad Map]

Газар доорх шугам сүлжээний зураглал нь том масштабын, агуулгага ихтэй, зураглалын тэмдэгжүүлэлт(simbolizing) нарийн учраас Cad based GIS программ болох AutoCad Map-ийг зураглалийн программаар сонгосон болно. Манай компани том масштабын зураглалыг AutoCad Map программ дээр үйлдэх багагүй туршлагатай бөгөөд өөрийн компани дээр боловсоруулсан том масштабын зураглалд зориулсан Обьект Ангилалын Кодын Сан (ОАКС) ба түүнийг хэрэгжүүлэсэн автомат зуралтын дэд программыг ашигладаг болно.

Уг модул нь обьектуудыг программийн орчинд төрөл бүрээр ангилах боломж олгодог учираас газар доорхи шугам сүлжээний зураг шуурхай үйлдэх боломжийг өгнө. Газар доорх шугам сүлжээний зурагт түүний агуулгад хамаарах обектуудыг Монгол улсад мөрдөж буй том масштабтай (1:500, 1:1000, 1:2000, 1:5000) зураг зохиох томъёолсон тэмдэг болон газар доорх шугам сүлжээний зурагт зориулагдсан тусгалсан тэмдэгүүдийг ашиглана.