Мэдээллийн сан [ArcFM Utility]

Хот суурин газрын газар доорх шугам сүлжээний болон бусад мэдээллийн санг иж бүрнээр нь тоон болон зурган байдлаар байгуулж ашиглах нь хот байгуулалт, төлөвлөлт газрын харилцааг зохицуулах талаархи мэдээллийн сангийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Мэдээллийн санг инженер геодезийн хэмжилтийн үр дүнд бий болгож газар дээрх байр зүйн зургийн мэдээллийн сантай хамт, харилцаа холбоотойгоор байгуулна.

- ArcFM Utility

ARC_FM Utility нь Германий AED-SICAD компаний ArcGIS (АНУ-ын ESRI компаний) программ дээр үндсэлсэн ГДИШСүлжээний цогц программ хангамж юм.

Энэхүү программ нь CAD болон бусад төрлийн GIS программуудаас мэдээлэлийг оруулах боломжтой бөгөөд тэдгээр цэг, шугаман мэдээлэлдээ тус бүрт нь атрибут мэдээлэл агуулах чадвартай юм. Өөрөөр хэлбэл эдгээр мэдээллийг хэрэглэгч болон ашиглагч байрлалын болон шугам хоолой, кабелийн төрөл тоо ширхэг зэргийн үзүүлэлтийг хялбархан мэдэх боломжтой болох юм. Мөн барилга байгууламж эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед шинээр нэмэгдэж буй обьектийн өөрчлөлтийн мэдээллийг тухай бүрт нь хурдан шуурхай нэмж болох юм.