Хоршооллын орон сууц болон амины орон сууц, өвлийн сууцаа бvртгvvлж өмчлөх эрхийг баталгаажуулах

Та өөрийн өмчлөлд байгаа хоршооллын орон сууц болон амины орон сууц, өвлийн сууцаа манайд бvртгvvлсэнээр танд уг vл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг гэрчилсэн гэрчилгээ олгох бөгөөд ингэснээр таны өмчлөх эрх хууль ёсоор баталгаажна.

Бvрдvvлэх бичиг баримт:

  1. Иргэний vнэмлэхийн хуулбар; (өмчлөгч, хамтран өмчлөгчийн )
  2. Бvртгvvлэхийг хvссэн өргөдөл ( өргөдөлд хэдэн онд ашиглалтад орсон, хэдэн хvн хамтран өмчилдөг болох, vл хөдлөх хөрөнгийн байршил, хэмжээ, өмчлөгчийн тодорхойлсон vнэ зэргийг тусгаж тодорхой бичнэ.);
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ;
  4. Хорооны засаг даргаас ам бvлийн тодорхойлолт;
  5. Уг сууц, таны өмч болохыг нотлох бичиг баримт( эрх бvхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээ , өөрийн хөрөнгөөр барьсаныг нотлох баримтууд гэх мэт);
  6. Тухайн vл хөдлөх эд хөрөнгийн дөрвөн талаас нь бvтэн харуулсан гэрэл зураг
  7. схем зураг /өрөөний байршлыг харуулсан байх /
  8. Хоршооллын даргын тодорхойлолт.

Дээрх бичиг баримтыг заавал нотариатаар гэрчлvvлсэн байна.

Yйлчилгээний хураамж: Yл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бvртгэлд тусгасан vнийн 0.01 хувиар бодож тэмдэгтийн хураамж авна.

  • Гэрчилгээний vнэ – 5000 төг
  • Хувийн хэргийн vнэ - 2500 төг
  • Мэдvvлгийн vнэ - 100 төг