Арилжих гэрээний бvртгэл

Өмчлөх эрх нь баталгаажсан орон сууцыг арилжихдаа гэрээнд оролцогч 2 талын хамтран өмчлөгчдийн /18 нас хvрсэн/ зөвшөөрлийг бичгээр авч арилжих гэрээг байгуулж нотариатаар гэрчлvvлсэн байна. Орон сууц арилжих гэрээг (мэдvvлэг гаргаж ) эрхийн улсын бvртгэлд бvртгvvлж өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар шинэ өмчлөгчийн эрх баталгаажна.

Бvрдvvлэх бичиг баримт:

  1. Иргэний vнэмлэхийн хуулбар /2 талын өмчлөгч, хамтран өмчлөгчийн /
  2. Арилжааны гэрээ ( гэрээнд хоёр талын хамтран өмчлөгчдийн / 18 нас хvрсэн/ зөвшөөрлийг авч гарын vсэг зуруулан vнийг бичнэ. Мөн паспорт, төрсний гэрчилгээний болон регистрийн дугаарыг тодорхой бичнэ);
  3. Хоёр талын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнvvд. /эх хувиараа /

Yйлчилгээний хураамж:

  • Шинээр авах гэрчилгээний vнэ 5000 төгрөг /тус бvрдээ/
  • Мэдvvлэг 100 төгрөг /тус бvрдээ/
  • Yйлчилгээний хөлс -15000 төг

Жич: Иргэд хоорондоо орон сууцаа арилжих буюу солих тохиолдолд тус тусдаа арилжиж буй байрныхаа хаягаар мэдvvлэг гаргана.

Хэрвээ яаралтай vйлчлvvлэхийг хvсвэл vйлчилгээний хураамж 2 дахин нэмэгдэнэ.