Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой бусад эрхийн улсын бvртгэл Өмчлөгч нь vл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бvртгэлийн тухай ” хуульд заасны дагуу эрхийн улсын бvртгэлд бvртгvvлж гэрчилгээ авснаар тvvний өмчлөх эрх баталгаажина.
Иргэн та эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ эрхийн улсын бvртгэлд бvртгvvлж баталгаажуулснаар дараахь эрхийг эдэлнэ.
Yvнд:
- Худалдах;
- Бэлэглэх;
- Өвлvvлэх;
- Арилжих;
- Барьцаалж зээл авах;
- Хөлслөх (хөлслvvлэх), тvрээслэх (тvрээслvvлэх) эрхийг эдэлнэ;
- Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхээ эрхийн улсын бvртгэлд бvртгvvлэх
- Yл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бvртгэж өмчлөх эрх баталгаажуулах
- Хоршооллын орон сууц болон амины орон сууц, өвлийн сууцаа бvртгvvлж өмчлөх эрхийг баталгаажуулах
- Арилжих гэрээний бvртгэл
- Yл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бvртгэл
- Худалдах- худалдан авах гэрээний бvртгэл
- Бэлэглэх гэрээний бvртгэл
- Өв залгамжлах гэрээний бvртгэл
- Шvvхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх
- Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан vл хөдлөх хөрөнгийг бvртгvvлэх
- Төрөөс vнэ төлбөргvй хувьчилсан газрын өмчлөх эрхийг баталгаажуулах
- Yл хөдлөх эд хөрөнгөө бусдад хөлслөх, тvрээслэх гэрээний бvртгэл
- Хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх өөрчлөлтийг бvртгvvлэхэд
- Эрхийн улсын бvртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах
- Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой бусад эрхийн улсын бvртгэлийн гэрчилгээг vрэгдvvлбэл
- Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой бусад эрхийн улсын бvртгэлийн гэрчилгээг гэмтээвэл
- Эд хөрөнгө өмчлөх эрх тvvнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бvртгэлийн талаар лавлагаа авах
- Газар эзэмших , ашиглах эрхийн улсын бvртгэл
- Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн улсын бvртгэл
- Сервитутын бvртгэл
- Узуфруктын бvртгэл