Yл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бvртгэл

Yл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж аль ч банк болон барьцаалан зээлдvvлэх vйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хvнээс зээл авах эрхтэй. Энэ тохиолдолд барьцааны гэрээгээ нотариатаар гэрчлvvлж тус байгууллагад заавал бvртгvvлээрэй. Ингэснээр таны байгуулсан гэрээ сая хууль ёсны хvчин төгөлдөр болно. Хэрэв энэ шаардлагыг биелvvлээгvй бол гэрээ хvчин төгөлдөр бус болно.

Бvрдvvлэх бичиг баримт:

  1. Иргэний vнэмлэхийн хуулбар /өмчлөгч , хамтран өмчлөгчийн / Зээлийн болон барьцааны гэрээ (гэрээнд зээлийн хэмжээ, хvv, хугацаа, торгууль, алданги, барьцаалах хөрөнгийн эрхийн улсын бvртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар, хаяг зэргийг тодорхой бичнэ);
  2. Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой бусад эрхийн улсын бvртгэлийн гэрчилгээ
  3. Зээлдvvлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар (ломбардаас аж ахуйн нэгжийн гэрчилгээ, лиценз, хувь хvнэээс иргэний vнэмлэхийн хуулбар, банк бус санхvvгийн байгууллагаас тусгай зөвшөөрлийн хуулбар ).

Дээрх бичиг баримтыг нотариатаар заавал гэрчлvvлсэн байна.

Yйлчилгээний хураамж:

  • Мэдvvлэг 100 төгрөг;
  • Yйлчилгээний хөлсийг барьцаагаар хангагдах vvргийн vнийн дvнгийн 0.1 хувиар бодож авна.

Хэрвээ яаралтай vйлчлvvлэхийг хvсвэл vйлчилгээний хураамж 2 дахин нэмэгдэнэ.

Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бvртгэлд өөрчлөлт орсныг бvртгэхэд – 5000 төгрөг байна.