Худалдах- худалдан авах гэрээний бvртгэл

Yл хөдлөх эд хөрөнгийн бvртгэлийн албанд бvртгvvлж өмчлөх эрх нь баталгаажсан vл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахдаа хоёр талын хамтран өмчлөгчдийн (18 наснаас дээш) зөвшөөрлийг бичгээр авч уг гэрээг нотариатаар гэрчлvvлсэн байна. Худалдах, худалдан авах гэрээг эрхийн улсын бvртгэлд бvртгvvлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсанаар баталгаажна.

Бvрдvvлэх бичиг баримт:

  1. Иргэний vнэмлэхийн хуулбар ( 2 тал);
  2. Худалдах, худалдан авах гэрээ (Гэрээнд хоёр талын хамтран өмчлөгчдийн /18 нас хvрсэн/ зөвшөөрлийг бичгээр авч худалдах vнийг бичнэ);
  3. Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бvртгэлийн гэрчилгээ
  4. Дvvргийн татварын хэлтэст орлогын албан татвар төлсөн тухай тодорхойлолт.

Жич: Та орон сууцаа бусдад худалдан борлуулсан бол “Хvн амын орлогын албан татварын тухай” хуулийн 83-m заасны дагуу оршин суугаа дvvргийнхээ Татварын хэлтэст худалдсан vнийн дvнгийн 2%- иар тооцож албан татвар төлөх ба энэ тухай тодорхойлолтыг бvртгvvлэх бичиг баримтын хамт хавсаргаж тус газарт өгнө. Эс тэгвээс таны сууцыг худалдаж авсан хvнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохгvй болж хохирол чирэгдэл учирна гэдгийг сууц худалдагч та анхаараарай.

Yйлчилгээний хураамж:

  • Гэрчилгээний vнэ 5000 төгрөг;
  • Мэдvvлэг 100 төгрөг ;
  • Yйлчилгээний хөлсийг доор дурдсанаар авна.
  • Хэрвээ яаралтай vйлчлvvлэхийг хvсвэл vйлчилгээний хураамж 2 дахин нэмэгдэнэ.
Өмчлөх эрхийг шилжvvлж байгаа гэрээний vнийн дvн Хөлс /төг/
10 000 000 хvртэл 8000
10 000 001-100 000 000 25 000
100 000 001-ээс дээш 60 000