Бэлэглэх гэрээний бvртгэл

Бэлэглэлээр нэг тал нь эд хөрөнгийг нөгөө талын өмчлөл буюу эзэмших, ашиглах , захиран зарцуулах эрхэд vнэ төлбөргvй шилжvvлэн өгнө. Yл хөдлөх эд хөрөнгийг бусдад бэлэглэх тохиолдолд гэрээг зайлшгvй бичгээр vйлдэж нотариатаар гэрчлvvлсэний дараа Yл хөдлөх эд хөрөнгийн бvртгэлийн албанд бvртгvvлсэнээр гэрээ хvчин төгөлдөр болно.

Бvрдvvлэх бичиг баримт:

  1. Бэлэглэлийн гэрээ /Гэрээнд хоёр талын хамтран өмчлөгчдийн /18 нас хvрсэн/ зөвшөөрлийг бичгээр авсан )
  2. Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой бусад эрхийн улсын бvртгэлийн гэрчилгээ;

Yйлчилгээний хураамж:

  • Гэрчилгээний vнэ 5000 төгрөг;
  • Мэдvvлэг 100 төгрөг ;
  • Yйлчилгээний хөлсийг доор дурдсанаар авна.
  • Хэрвээ яаралтай vйлчлvvлэхийг хvсвэл vйлчилгээний хураамж 2 дахин нэмэгдэнэ.
Өмчлөх эрхийг шилжvvлж байгаа гэрээний vнийн дvн Хөлс /төг/
10 000 000 хvртэл 8000
10 000 001-100 000 000 25 000
100 000 001-ээс дээш 60 000