Хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх өөрчлөлтийг бvртгvvлэхэд

Хэрэв та vл хөдлөх хөрөнгөө аав, ээж, vр хvvхэд, ах дvvтэйгээ хамтран өмчилж байгаа бол уг vл хөдлөх хөрөнгөө хамтран өмчлөгчдөө болон бусдад бэлэглэж болно. Энэ тохиолдолд та хамтран өмчлөгчөөс хасагдана. Хэрэв танайд шинэ хvн мэндэлвэл та хvvхдээ хамтран өмчлөгчөөр бvртгvvлж болно.

Жич: Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах өөрчлөлтийг тусгасан гэрээг нотариатаар гэрчлvvлэх бөгөөд энэхvv өөрчлөлтийг тухайн vл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, хамтран өмчлөгч нь /18 нас хvрсэн/ зөвшөөрч гарын vсгээ зурсан байна.

Бvрдvvлэх бичиг баримт:

  1. Иргэний vнэмлэхийн хуулбар нотариатчаар гэрчлvvлсэн
  2. Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл;
  3. Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бvртгэлийн гэрчилгээ;

Yйлчилгээний хураамж:

  • Шинэ гэрчилгээний vнэ 5000 төгрөг;
  • Мэдvvлэг 100 төгрөг;
  • Хамтран өмчлөгч хасагдах (нэмэгдэх)-ад 3000 төгрөг (хvн тус бvр).

Хэрвээ яаралтай vйлчлvvлэхийг хvсвэл vйлчилгээний хураамж 2 дахин нэмэгдэнэ.