Монмап ХХК - Инженерийн үйлчигээ үзүүлэгч компани
Тус компани нь геодези, байр зүйн зураг, геофизикийн эрэл хайгуулийг орчин үеийн техник, технологийн түвшинд хийж гйүцэтгэх, нийгмийн болон үйлдвэрлэл, шинжлэх ухааны бүх салбарт геодмэдээллийн төрөл бүрийн үйлчилгээ явуулах зорилгоор монгол улсын хуулийн хүрээнд 1992 онд үүсгэн байгуулагдсан.
Компанийн үйл ажиллагааны үндсэн цөм нь геодези, геологи, уул уурхай, байгалийн шинжлэх ухааны мэргэжлийн туршлагатай инженер техникийн ажилтан ажилчид болон орчин үеийн багаж техник, технологи программ хангамж юм.
Бид үүсэн байгуулагсан цагаасаа эхлэн ажил үйлчилгээнийхээ хүрээг тогтмол тэлсэн. Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, JICA, GTZ болон бусад хандивлагч орнуудаас санхүүжигдэж байгаа олон улсын болон улсын чанартай төслүүдэд гүйцэтгэгчээр байнга ажиллаж байна.
Манай хамт олон захиалагчдынхаа эрэлт хэрэгцээ шуурхай хүлээн авч, хамгийн богино хугацаанд оон улсын стандартын түвшинд гйүцэтгэдгэээрээ түншүүдийнхээ итгэлийг хүлээж байдаг.
Өнөөдөр бид АНУ-ын Ландсат (Landsat-хиймэл дагуулын тандан судалгаа), Швейцарийн Лайка (Lieca-геодезийн тоног төхөөрөмжийн тэргүүлэх үйлдвэрлэгч), Канадын Скинтрикс (SCINTREX-геофизикийн эрэл хайгуулийн тоног төхөөрөмжийн тэргүүлэх үйлдэрлэгч) АНУ-ын ESRI (газрын мэдээллийн системийн програм хангамжийн тэргүүлэх үйлдвэрлэгч) зэрэг компаниудын монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд эх орондоо шинэ техник, технологи нэвтрүүлж байна.
Бид өнөөдөр дараах техник, программ хангамжуудаар бүрэн тоног хангагдан ажиллаж байна.
Мөн бид дараах хэсэгүүдэд хуваагдан ажиллаж байна.