Yл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах, барьцаалан зээл олгохдоо өмчлөгч болон хамтран өмчлөгч хэн болохыг, урьд нь барьцаалагдсан эсэхийг тодруулах шаардлагатай бол лавлагаа авч болно.
Бvртгvvлэх бичиг баримт:
- Лавлагаа авагчийн иргэний vнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлэгдсэн байх/
- Хувийн өргөдөл /ямар лавлагаа авах талаар тодорхой бичнэ. /
- Гэрчилгээний улсын бvртгэлийн дугаарыг мэдvvлэгт бичих /дугаар мэдэхгvй бол тухайн байрны хувьчлагдсан тогтоолын дугаарыг орон сууцны контороос авч ирэх/
- Yл хөдлөх эд хөрөнгийн бvртгэлийн талаар тухайн vл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /хамтран өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр лавлагаа өгнө/
- Мэдvvлэг гаргах
Yйлчилгээний хураамж:
- Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бvртгэлийн тухай хуулийн 6.4 –т заасан мэдээллийг агуулсан лавлагаа өгөхөд 3000 төгрөг
- Эд хөрөнгө өмчлөх эрх, тvvнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бvртгэлийн тухай хуулийн 6.5 –т заасны дагуу дэлгэрэнгvй мэдээллийг агуулсан лавлагаа өгөхөд- 5000 төгрөг
Хэрвээ яаралтай vйлчлvvлэхийг хvсвэл vйлчилгээний хураамж 2 дахин нэмэгдэнэ.