Газар эзэмших , ашиглах эрхийн улсын бvртгэл

Бусдын газрыг эзэмших, ашиглах эрх олж авсан этгээд тvvнийг эрхийн улсын бvртгэлд бvртгvvлэх тухай мэдvvлэг гаргах бөгөөд мэдvvлэгт дараахь баримт бичгийн нотариатаар гэрчлvvлсэн хуулбарыг хавсаргана.

Бvрдvvлэх бичиг баримт:

  1. Газрын тухай хуулийн 34.1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн
    гэрчилгээ;
  2. Газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээ;
  3. Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшvvлэх, ашиглуулахаар олгосон эрх бvхий этгээдийн шийдвэр;
  4. Газрын кадастрын зураг;
  5. Монгол Улсын иргэнд газар өмчлvvлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөл.

Yйлчилгээний хураамж: 10 000 төгрөг