Skip links

New Dashboard Technology Now Widely Available

Газрын зураг, график диаграм болон хэмжүүр зэрэг дүрсэн элементүүдээс бүрдсэн дашбордуудыг хэрэглэснээр бидний мэдээллийг олж авах арга зам ихээхэн өөрчлөгдсөн. Өгөгдлөөс мэдээлэл олж авах үйл ажиллагааг энэ технологи хялбарчилсан билээ.

Коронавирусын халдвар тархаж эхэлсэн 2020 оны эхэн үеэр засгийн газрууд, их сургуулиуд болон улс, олон улсын эрүүл мэндийн байгууллагууд дашбордуудыг өөрсдийн үйлчилгээнд нэвтрүүлэхийг эрмэлзэж байв. Esri даруй JavaScript хэлээр бичсэн ArcGIS API 4.x – д суурилсан дашбордын шинэ хувилбарыг нэвтрүүлжээ. Интернэтэд өргөн дэлгэрсэн дашбордуудаас хурдан, аливаа төрлийн хэрэгцээнд нийцсэн үйлдлүүд болон хэрэглэгчийн аливаа шаардлагыг хангахуйц дашбордын шинэ технологийг нэвтрүүлсэн нь энэ байв.

Бета буюу олон нийтийн туршилтын шатад байсан энэ технологийг энгийн хэрэглээнд саяхан нэвтрүүлжээ. Дашбордын зохиогчдод зориулсан хэд хэдэн шинэ функц бүхий энэ хувилбар нь ArcGIS Dashboards – ийн өгөгдмөл хувилбар болсон байна.

Read more.

Leave a comment

en_GB