Бидний тухай

Манай компани нь геодези, байр зүйн зураг, географикийн эрэл хайгуулыг орчин үеийн техник, технологийн түвшинд хийж гүйцэтгэх, нийгмийн болон үйлдвэрлэл, шинжлэх ухааны бүх салбарт геомэдээллийн төрөл бүрийн үйлчилгээ явуулах зорилгоор Монгол улсын хуулийн хүрээнд 1992 он үүсгэн байгуулагдсан.

Компанийн үйл ажиллагааны үндсэн цөм нь геодези, геологи, уул уурхай, байгалийн шинжлэх ухааны мэргэжлийн туршлагатай инженер техникийн ажилтан ажилчид болон орчин үеийн багаж техник, технологи программ хангамж юм. Үүнд:

  • Байрзүйн зураглал
  • Зайнаас тандан судлах судалгаа ба дижитал фотограмметр
  • Геофизикийн эрэл хайгуул
  • Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн үйлчилгээ
  • Төмөр замын барилгын хэмжилт
  • Газар доорхи шугам сүлжээний судалгаа гэх мэт.

Бид үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн ажил үйлчилгээнийхээ хүрээг тогтмол тэлсэн. Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, MCC, JICA, GTZ болон бусад хандивлагч орнуудаас санхүүжигдэж байгаа олон улсын болон улсын чанартай төслүүдэд гүйцэтгэгчээр байнга ажиллаж байна.

Өнөөдөр бид дараах компаниудын Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм.

  • ESRI (ГМС программ хангамж борлуулагч)
  • AED-SICAD (ГМС аппликэйшн үйлдвэрлэгч)
  • Maxar (Хиймэл дагуулын зураг)
  • Planet Labs (Хиймэл дагуулын зураг)
  • Wingtra (Дрон зураг авалт)