МонМэп ХХК нь 1992 онд байгуулагдсан бөгөөд геодезийн хэмжилт, зураглал, сансрын зураг нийлүүлэлт, боловсруулалт, геофизикийн хайгуул, судалгаа, газарзүйн мэдээллийн систем (GIS) – ийн зөвлөх үйлчилгээ болон сургалтын үйлчилгээг үзүүлж байна.
КОМПАНИЙН ТУХАЙ
Бидний бахархал, Түүхэн он жилүүд, Ирээдүй
Монгол Улс зах зээлийн системд шилжих хүнд үеэр МонМэп ХХК нь 1992 онд анх байгуулагдаж ажлын гараагаа эхэлсэн юм. Тус компани нь геодези, зураг зүйн салбарын ууган хувийн хэвшлийн байгууллагын нэг бөгөөд анх байгууллагдсан оноос хойш газрын зургийн болон геодезийн зах зээлийн тэргүүн эгнээнд манлайлан ажилласаар ирлээ.
Тэр үеийн хүндрэлтэй жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтай компаниудтай хоршин ажиллаж Монгол улсын уул уурхайн зах зээлийн бүтээн байгуулалтад төрийн, хувийн хэвшлийн ба олон нийтийн байгууллагуудтай хамтран гардан оролцож улсын хэмжээний дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж цаг хугацаанд нь чанарын сайн үзүүлэлтэйгээр хийж гүйцэтгэсэн юм.
Монгол улсын зах зээлийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан томоохон төслүүдийг дурдвал:
Он | Гүйцэтгэсэн ажлын нэр хамтрагч байгууллага | Ажлын үндсэн чиглэл | Шинэ технологи |
1992-1993 | “Эгийн голын усан цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах төсөл” АХБ | Эрдэнэт – Хялганат – Сэлэнгэ, Эгийн голын бэлчир хүртлэх авто замын трассын зураглал. Усан сан байгуулах талбайн байр зүйн дэвсгэр зураглал. Далангийн хөндлөн, дагуу огтлол | Япон улсын электрон мензулийг үйлдвэрт нэвтрүүлсэн |
1994 | Сэлэнгэ аймгийн “Тужийн нарсны ойн судалгааны төсөл” ЖАЙКА | GPS-ийн сүлжээний цэг тэмдэгт суулгалт, Агаарын зураглалын таних цэгт тэмдэглээс тавих /маркировка/, Агаарын зургаар 1:25000-ны байр зүйн зураглал зохиох. GPS-ийн сүлжээний хэмжилт, боловсруулалт. |
Анх АН2 онгоцыг тоноглож агаараас зураг авсан. АНУ-ын Trimble-ийн GPS-ээр сүлжээний хэмжилт хийх эхлэл тавигдсан. |
1994 | Зүүнбаянгийн нефт нэрэх үйлдвэр /АНУ-ын Snyder Oil | 1:500-ны масштабтай байр зүйн зураглал. | Уламжлалт мензулын аргаар хийж тоон хэлбэрт оруулж байсан. |
1995 | Дорнод аймгийн Матад сумын газрын тосны 20-р блокийн сейсмийн хайгуул/ SOCO/ Хэт ХХК. | Геодезийн судалгаа, Профиль таталт | Монгол инженерүүд анх удаа сейсмийн хайгуулийг бие даан хийж байсан. |
1995 | Өвөрхангай аймгийн Хархорин сумын Монголын эртний нийслэлийн туурийн археологийн судалгаа/НҮБ, ЮНЕСКО | 1:100-ны масштабтай байр зүйн зураглал, газар доорх гүний георадарийн судалгаа | Газрын хөрсөн доор орсон барилга, байгууламжийн туурийн зураглал хийж 3D босгосон. |
1996 | Дундговь аймгийн Өлзийн сумын Хармагтайн орд газрын геофизикийн цогц судалгаа /QGX | Геодезийн иж бүрэн судалгаа, Геофизикийн иж бүрэн судалгаа: соронзон, цахилгаан хайгуулийн зураглал. | Монгол улсад анхны дэлхийд тэргүүлэгч технологитой SCINTREX компаний геофизикийн багажнуудыг ашиглан цахилгаан, соронзонгийн зураглал гаргасан. |
1996-1998 | Говь-Алтай аймгийн Алтай хотын цэвэр усны судалгааны төсөл / ЖАЙКА | Геодези иж бүрэн судалгаа, гүний усны геофизикийн судалгаа | |
1997 | Өмнөговь аймгийн Манлай сумын Оюутолгой ордын геодези, геофизикийн судалгаа /BHP | Геодезийн иж бүрэн судалгаа, соронзон хайгуулийн зураглал. | Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчтай хамтран ажилласан. |
1997-1998 | МонРеФ97 – Монгол улсын GPS-ийн үндсэн сүлжээ/МонМэп ХХК өөрийн хөрөнгөөр | GPS-ийн хиймэл дагуулын ажиглалт цэг бүр дээр 20 цаг, 2 давтамжтай. | МУ-ын анхны хиймэл дагуулын сүлжээ. Хиймэл дагуулын сүлжээний анхны эрин. Trimble-ийн хүлээн авагчаар монгол инженерүүд бие даан хэмжилт хийсэн. |
1998 |
Баруун болон төвийн аймгуудын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл. АХБ |
Цэвэрлэх байгууламж, хог хүлээн авах талбайн байр зүйн зураглал. Халуун усны байрны тэг тэнхлэг тавих | |
1999 | Гэр хороололд цэвэр усны хоолой тавих төсөл/ Дэлхийн Банк | Цэвэр усны хоолой тавих байр зүйн зураглал | Швейцарь улсын Leica geosystems компаний System 300_RTK технологи ашиглаж байр зүйн анхны зураглалыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. |
1999-2000 | Дорнод, Сүхбаатар аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөө /Аймгийн захиргаа | Геодезийн судалгаа, байрлал, өндрийн сүлжээ, 1:2000-ны масштабтай байр зүйн зураглал. | Швейцарь улсын Leica geosystems фирмийн LGO программ хангамжаар GPS-ийн сүлжээг боловсруулсан анхны үйлдэл. |
2000-2001 |
2000 онд НАСА-гийн Shuttle Radar Topography Mission (SRTM) -ээс гаргаж авсан өндөр нарийвчлалтай топографийн гадаргууг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд боловсруулах GPS-ийн хэмжилтийн ажил /НАСА, JPL |
Монгол улсын босоо, хэвтээ чиглэлд хос 2 GPS-ээр авто замын дагуу трассын хэмжилт. Газар дээрх хяналтын цэгийн хэмжилт, боловсруулалт | Энэ хэмжилтийн үр дүнд Монгол орны нутаг дэвсгэрт SRTM-ийн өгөгдөл маш сайн тохирдог. |
2001-2006
|
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айраг орд газрын геологийн нөөцийн судалгааны ажил/QGX
|
Геодезийн иж бүрэн судалгаа, геофизикийн соронзон, цахилгаан хайгуулын зураглал, Хүндийн хүчний гравиметрийн зураглал | Анхны RTK технологи ашиглаж геофизикийн профил татаж байсан. |
2002-2009 | Кадастрын зураглал, газрын бүртгэлийн төсөл. АХБ |
Улаанбаатар хотын СХД-гийн 8, 24 хорооны кадастрын зураглал. УБ хотын Газар доорх шугам сүлжээний зураглал. Булган, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар, Зүүнхараагийн төвийн агаарын зураг Сэлэнгэ аймгийн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал, газар тариалангийн кадастрын зураглал, газрын бүртгэл |
АН2 онгоцоор агаарын зураг авч 1:1000 масштабтай ортозураг. Улаанбаатар хотын GPS-ийн сүлжээг Leica LEO программаар боловсруулж АХБ-ны ажлыг эхлүүлж байсан.
|
2003 | “Уу булан” Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсврийн хайгуул судалгааны төсөл, /ЖАЙКА |
Геодезийн иж бүрэн судалгаа. Усны гүний хайгуулыг цахилгаан индукцийн аргаар судалсан. |
|
2004-2005 | “МонРеФ97” – Монгол улсын GPS-ийн үндсэн сүлжээний өтгөрүүлэлт Хангай, Төвийн бүс/ГЗБГЗЗГ | GPS-ийн хиймэл дагуулын ажиглалт 24 цаг | Урт хугацааны GPS-ийн ажиглалт |
2004-2012 | “Монгеоид-2012” Монгол орны геоидын загвар/Балтын өндөрт тааруулсан/ Дани улсын орон зайн үндэсний төв |
Абсолют, агаар, болон газрын гравиметрийн хэмжилт, боловсруулалт |
Азидаа анх удаа өндрийн геоидын загвар байгуулсан. Одоо ашиглаж байгаа. |
2006-2008 |
Өмнөговь аймгийн Цогтцөций сумын Баруун нарангийн нүүрсний ордын хайгуулын судалгааны төсөл/QGX
|
Геодезийн иж бүрэн судалгаа, Геофизикийн цахилгаан, соронзон хайгуулын зураглал. Цооногийн каротаж. | |
2009 | “Гацуурт” Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсврийн хайгуул судалгааны төсөл /ЖАЙКА |
Геодезийн иж бүрэн судалгаа. Усны гүний хайгуулыг цахилгаан индукцийн аргаар судалсан. |
|
2010-2013 | “Орон зайн мэдээллийг газар зохион байгуулалт, хот төлөвлөлт ашиглах” (УБ хотын 9 дүүрэг, Дархан, Эрдэнэт, Ховд, Улиастай, Арвайхээр, Зууимод, Өндөрхаан, Чойбалсан /МСС | Сансрын зураг боловсруулах, ашиглах технологи. Геодезийн сүлжээг шинэчилсэн. | Дэлхийд тэргүүлэгч MAXAR-ийн өндөр нарийвчлалтай сансрын зургийг боловсоруулж ашиглалтанд нэвтрүүлсэн. |
2011-2012 | Нисэх буудлуудын саадын зураглал, мэдээллийн сан байгуулах төсөл/ИНЕГ | Сансрын зураг боловсруулах, газрын гадаргуугийн тоон өндөржилт, I,II бүсийн саадын хэмжилт, Өгөгдлийн сан байгуулах | Монголд анхны Сансрын стерео зургийн технологийг нисэх буудлуудын зураглалын ажилд нэвтрүүлж, Нислэгийн өндрийн тоон гадаргууг үүсгэж байсан. |
2012 | Шарын голын нүүрсний ордын хяналтын хэмжилт/ | Агаарын зураглалыг дроноор хийсэн анхны байр зүйн зураглал. Лазер сканерийн зураглал. 3D зураглал. | Монголд нам өндрөөс агаарын зургийг дроноор авч том масштабын байр зүйн зураглал хийх технологийг туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. |
2011-2014 | Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл/МТЗ ТӨХК, Энержи Ресурс ХХК, Samsung ХХК. |
Геодезийн хяналтын хэмжилт (Доод далангийн бүтэц, гүүр, ус зайлуулах хоолой) 2-16 баг |
Leica Sprinter 250M тоон нивелирийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. |
2014 | МонРеФ97 – Монгол улсын GPS-ийн үндсэн сүлжээний давтан хэмжилт | GNSS-ийн хиймэл дагуулын ажиглалт цэг бүр дээр 48 цаг, 2 давтамжтай. | Монгол орны нутаг дэвсгэрийн нийт хэмжээнд тектоникийн босоо, хэвтээ хөдөлгөөний хурдцыг тодорхойлсон. |
2016-2018 | Улаанбаатар хотын геоидын загвар сайжруулах төсөл/НГА, Геокад ХХК. | УБГеоид-2018 өндрийн геоидын загвар | Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд өндөр нарийвчлалтай геоидыг загварыг сайжруулан гаргасан. |
2018 | Улаанбаатар хотын Байнгын ажиллагаатай суурин станц /НГА, МонМэп ХХК, TEROMOVIGO | Улаанбаатар хотын Байнгын ажиллагаатай суурин станцуудыг сэргээн засварлаж үйл ажиллагаанд оруулсан. |
TERONET сүлжээний программ хангамжаар Байнгын ажиллагаатай суурин станцуудыг удирдаж УБ хотын динамик сүлжээг байгуулсан. |
2019 | Оюутолгойн ил уурхайн Геодезийн судалгааны ажилд аудитын дүгнэлт хийх төсөл/ OT | Геодезийн сүлжээ, Байнгын ажиллагаатай суурин станцын үйл ажиллагаа, дроны зураглалын нарийвчлал болон GIS. | |
2019 | Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын төсөл/ МТЗ ТӨХК | Геодезийн судалгаа: Байрлал, өндрийн сүлжээ, байр зүйн зураглал. WingtraOne дрон (63км) | WingtraOne – Эгц босоо хөөрч, буудаг агаараас мэргэжлийн газрын зураг авдаг. Нисгэгчгүй нисдэг төхөөрөм (ННТ)-ийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. |
2020-2021 | Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих цогцолбор төсөл/ ТТЗ ХХК, Бодь Интернэшнл ХХК |
Геодезийн хяналтын хэмжилт (Доод, дээд бүтэц) 2-14 баг |
Өндөр нарийвчлалтай геоидын загвар ашигласан. |
Одоо МонМэп ХХК нь Монгол орны эдийн засгийн хөгжлийн ирээдүй болох цахим нийгэм байгуулах болон дэд бүтцийн их бүтээн байгуулалтын төслүүдэд үндэсний орон зайн мэдээлэлийн сан бүрдүүлэх ажлыг нэгдсэн системтэйгээр шат дараалан олон улсын жишгээр сансрын болон үүлэн технологийн түвшинд бүрдүүлэх том зорилтыг хэрэгжүүлэхээр төрийн, хувийн ба олон нийтийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.