Skip links

МОНРЕФ97

МОНРЕФ97 геодезийн системийг GPS хиймэл дагуултай холбогдон MON-1A, MON-1B хэмээн нэрлэгдэх үндсэн болон туслах сүлжээнд тулгуурлан байгуулсан.

Зураг 1. Монгол Улсын GPS - ийн Үндсэн Сүлжээ/MONREF97

МОНРЕФ97 геодезийн системийг GPS хиймэл дагуултай холбогдон MON-1A, MON-1B хэмээн нэрлэгдэх үндсэн болон туслах сүлжээнд тулгуурлан байгуулсан ба сүлжээг байгуулах бүх шатны хээрийн болон суурин боловсруулалтын ажлыг МонМэп ХХК нь гүйцэтгэсэн юм.

GPS хиймэл дагуулын системд тулгуурласан MON-1A үндэсний сүлжээ нь манай улсын триангуляцийн сүлжээний 2-р ангийн үндсэн эгнээ, мөн 2 болон 3-р ангийн цэгүүдтэй давхцаж суурилсан бөгөөд суурин боловсруулалтыг ИТРФ (ITRF – International Earth Rotation Service Terrestrial Reference Frame) 2000 системд, сүлжээний өгөгдөлд нэгдсэн тэгшитгэн бодолт хийх зарчмаар гүйцэтгэсэн юм.

mn