WingtraOne дрон
WingtraOne дроныг уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны хяналтад хэрэглэж болно.

МонМэп ХХК нь Швейцарийн WingtraOne дроны албан ёсны дистрибьютер юм.
WingtraOne дроныг уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны хяналт зэрэг төрөл бүрийн салбарт хэрэглэж болно. 1 см хүртэлх үнэмлэхүй хөндлөн нарийвчлалтай учир маш өндөр нягтралтай зургуудыг боловсруулах боломжтой. Хэмжилт хийхэд болон ГМС-д хэрэглэх боломжтой. WingtraOne нь нэг нислэгийн дотор ердийн дроноос бараг 2 дахин, олон сэнст дроноос 10-14 дахин их зураглал хийх хүчин чадалтай.
Камерын үзүүлэлт:
Эгц дээрээс зураглах Sony RX1R II болон Sony a6100 камерууд, 3D зураглалд хэрэглэх ташуу Sony a6100 камерыг суулгах боломжтой. Камеруудаас гадна олон спектрийн зураглалын MicaSense RedEdge-Mx болон MicaSense Altum сенсоруудыг суулгаж болно. Камеруудын болон сенсоруудын талаарх дэлгэрэнгүй техникийн мэдээллийг техникийн үзүүлэлтийн PDF-ээс үзнэ үү.
Техникийн үзүүлэлт:
Дроны төрөл: Босоо хөөрөлт, газардалттай (VTOL) дрон
Хөөрөх хамгийн дээд жин: 4.5 кг
Ачаагүй үеийн жин: 3.7 кг
Ачааны дээд жин: 800 г
Далавчны урт: 125 см
Дроны хэмжээ: 125 x 68 x 12 см
Нисгэгчийн хайрцгийн хэмжээ: 57 x 37 x 20 см, 8.6 кг
Батарейн багтаамж: 99 Вт-ын хос батарейтай
Батарейн төрөл: Литий-Ион, ухаалаг батарейн технологи, UN3481 стандартад нийцсэн
Радио линк: Шууд харааны шугам нь 2 чиглэлтэй 10 км. Саад нь харааны хязгаарыг багасгадаг.
Холбогддог хиймэл дагуулын систем: GPS, Глонасс, Галилейо, Бейду
Давтамжийн хүрээ: 1561.098 МГц/1575.42 МГц/1602.00 МГц
Дроны хамгаалалтын хайрцгийн хэмжээ: 137 x 67 x 23 см
Дронтой хамгаалалтын хайрцгийн жин: 18.6 кг