Эдгээр геодезийн судалгааны ажил дээр үндэслэж байр зүйн зураглал болон дэд бүтэц байгуулах техник эдийн засгийн үнэлгээг (ТЭЗҮ) гаргадаг. Эдгээр геодезийн судалгааны ажлууд нь хоорондоо шууд хамааралтай байдаг тул нэгдэж суурь мэдээлэл болдог. Бид Монгол улсын “Геодези, зураг зүйн тухай” хуулийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид үндэслэж захиалагч байгууллагын техникийн даалгаврыг бүрэн хангаж ажилладаг.
Геодезийн хэмжилт зураглал
Монгол улсыг төрөл бүрийн масштабтай байр зүйн зургаар зурагжуулах болон дэд бүтэц бүтээн байгуулалтын ажилд дараах геодезийн тулгуур судалгаануудыг хийдэг.
Геодезийн байрлалын сүлжээ байгуулалт
Геодезийн өндрийн сүлжээ
Байр зүйн дэвсгэр зураглал
Геодезийн судалгааны ажлуудыг гүйцэтгэх техник технологийн зөв шийдэл, мэргэжлийн боловсон хүчний ажлын туршлагад үндэслэж байдаг. Үүнд:
Төрөл бүрийн масштабын байр зүйн зураглалыг хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай стерео зургаар (DigitalGlobe, WorldView-3 , Орон зайн шийд 31 см)
Геодезийн өндрийн сүлжээ байгуулалтыг өндөр нарийвчлалын геометрийн нивелирдлэг, хүндийн хүчний гравиметр хэмжилт (Leica LS/0.2 мм, Lacoste & Romberg G-meter)
Геодезийн байрлалын сүлжээ байгуулалтыг GNSS-ийн технологи (Bernese GNSS програм)
Нарийвчилсан ажлын байр зүйн дэвсгэр зураглалыг нам дороос авсан агаарын зураг (WingtraOne, Орон зайн шийд 1 см)
Эдгээр технологиудын шийдлээ та нарт танилцуулж байгаа нь геодезийн суурь судалгааны ажлуудыг богино хугацаанд олон улсын стандартын дагуу гүйцэтгэж байгааг илтгэж байна.
Манай компанийн Монгол улсыг орон зайн суурь мэдээллээр хангасан ажлын туршлага
