Бид Монгол улсын геофизикийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг юм. Манай хамт олон өнгөрсөн жилүүдэд гадаад болон дотоодын хайгуулын компаниудад геофизикийн үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай. Энэ хугацаанд дэлхийд алдартай байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна тэдний мэргэжилтнүүдээс орчин үеийн технологид суралцаж, хамтран ажиллаж байна.
Бид геофизикийн судалгааны ажлыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж байгаа ба Монгол улсын холбогдох хууль тогтоомжууд, төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүрэм, журмуудыг мөрдлөг болгон ажилладаг. Манай хайгуулын багууд геофизикийн хээрийн судалгааны ажлуудыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сахилга батын өндөр зохион байгуулалттайгаар төлөвлөж, орон нутгийн удирдлага, ард иргэдийг хүндэтгэн, хуулийн хүрээнд хамтарч ажилладаг туршлагатай.