Spatial Data, Smart Solution

Mapping the world with science and precision

Company Group Photo

Байгуулагдсан:

МОНМЭП ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

"МонМэп" ХХК нь 1992 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч нар нь Монгол Улсын мэргэшсэн, туршлагатай гео-шинжлэх ухааны инженерүүд юм.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бид геодези, зураг зүй, орон зайн мэдээллийн системийн (ГМС), геофизик судалгаа, инженерийн зураглалын чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлж ирсэн.

Бидний үйл ажиллагааны чиглэл:

  • Монгол Улсын хэмжээнд хиймэл дагуулын гурван хэмжээст тулгуур сүлжээ, эрин (epoch) шинэчлэл, геоидын өндрийн загвар хөгжүүлэлт
  • Агаар, сансар болон лидарын зурагт суурилсан байр зүйн газрын зураглал, инженерийн байгууламжийн гурван хэмжээст дүрслэл
  • 3D Digital Twin, GIS, Dashboard, VR/AR технологид суурилсан ухаалаг өгөгдлийн нэдсэн орон зайн платформ хөгжүүлэлт, програмчлал
  • Иргэний барилга, төмөр зам, нисэх буудлын 3D загварчлал, зураглал
  • Нисэх буудлын аэродромын байр зүйн зураглал, саадын өгөгдөл боловсруулалт, мэдээллийн сангийн бүтээл
  • Геофизикийн судалгаа (соронзон, таталцал, цахилгаан эсэргүүцлийн IP судалгаа), уул уурхайн хайгуул

ХҮНИЙ НӨӨЦ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА

Тус компани нь геодези, мэдээллийн технологийн чиглэлийн 15 гаруй үндсэн ажилтантай бөгөөд төслийн онцлогоос хамааран 15-65 гэрээт ажилчдыг богино ба урт хугацаагаар ажиллуулдаг.

Бид Монгол болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Япон, АНУ, Канад, Герман, Франц, Их Британи улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдэд оролцсон туршлагатай.

МАНАЙ ХАМТ ОЛОН

Манай хамт олон нь геодези, геофизик, орон зайн өгөгдлийн сан, програмчлалын хөгжүүлэлт, GIS, агаар болон сансрын зураг боловсруулалтын чиглэлээр өндөр туршлагатай, англи хэлний өндөр мэдлэгтэй нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрддэг.

Кабель хайгч аппараттай ажилтан

Бид дараах ажлын хэсгүүдтэй

Геодезийн ажлын хэсэг

  • Геодезийн байрлал, өндрийн сүлжээ
  • Байр зүйн болон кадастрын зураглал
  • Газар доорх шугам сүлжээний зураглал
  • Гурван хэмжээст зураглал
  • Газрын мэдээллийн системийн боловсруулалт

Агаарын зураглалын хэсэг

  • Нисгэгчгүй онгоцоор агаарын зураг авах
  • Агаарын болон сансрын зураг боловсруулах
  • Агаарын лидар судалгаа

ГМС-ийн ажлын хэсэг

  • Газрын мэдээллийн системийн зөвлөгөө, шийдэл
  • GIS-д суурилсан хөгжүүлэлт, шийдэл
  • Орон зайн мэдээллийн дүн шинжилгээ
  • Байршилд суурилсан судалгаа шинжилгээ
  • Сургалт, чадавхижуулалт

Геофизикийн ажлын хэсэг

  • Гравиметр хэмжилт боловсруулалт
  • Цахилгаан эсэргүүцлийн зураглал
  • Соронзон хайгуул
  • Усны хайгуул

ГОЛ АМЖИЛТУУД

MONREF97

MONREF97

Монгол Улсын анхны хиймэл дагуулын тулгуур сүлжээ (MONREF97) байгуулж, 2014 онд давтан хэмжилт хийж, босоо-хэвтээ хөдөлгөөний хурд тодорхойлсон.

SRTM 2000

SRTM 2000

АНУ-ын Shuttle Radar Topography Mission (SRTM) төслийн хүрээнд Монгол Улсын газар нутгаар дамнасан GPS-ийн өндөр нарийвчлалтай трассын хэмжилтийг гүйцэтгэж, олон улсын радарын өндрийн өгөгдлийг шалгах, нэг масштабт тохируулах ажилд ашиглагдсан.

MONGEOID-2006

MONGEOID-2006

"МонГеоид-2006" загварын үндсэн дээр улсын хилийн орчмын гравиметрийн өгөгдлийг нэгтгэн боловсруулж, үндэсний хэмжээнд ашиглах боломжтой гравиметрийн өндрийн шинэчилсэн загвар болох "МонГеоид-2012" хувилбарыг боловсруулж нэвтрүүлэв.

MONGEOID-2012

MONGEOID-2012

Улсын хилийн орчмын газрын гравиметрийн хэмжилтийг нэгтгэж (MONGEOID-2012) болох дараагийн хувилбарыг гаргасан.

MONGEOID-UB2018

MONGEOID-UB2018

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд геоидын загварыг сайжруулан (MONGEOID-UB2018) гаргасан.

UBTOPO2024

UBTOPO2024

Улаанбаатар хотын анхны геодезийн солбицлын нэгдсэн ба дэд тогтолцоо (UBTOPO2024) нэртэйгээр байгуулсан.

Харилцагч

Хамтдаа төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй харилцагч нартай баярлалаа.

Mongolian Emergency Service

Онцгой байдлын ерөнхий газар

Erdenet Mining Corporation

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Ulaanbaatar Electricity Distribution

Улаанбаатар цахилгаан түгээх үйлчилгээ ТӨХК