ArcGIS Pro

Дэлхийд тэргүүлэгч ГМС программ хангамж

ArcGIS Pro нь дэлхийд тэргүүлэгч, хамгийн дэвшилтэт ГМС-ийн програм юм. Тус программ нь хэрэглэгчийн санал санаачилгыг тусгасан инновациудаар бүтээгдсэн тул бүхий л салбарын ажлыг хөнгөвчлөх үндсэн зорилгыг өөртөө агуулсан байдаг. Энэ программыг ашигласнаар орон зайн өгөгдлийг өөрт ашигтайгаар удирдах, бодит мэт 2D, 3D, мөн 4D дүрслэл үүсгэх, мөн өндөр нарийвчлалтай газрын зургийн аналитик хийх боломжууд бий болно. ArcGIS системийн хүрээнд бусадтай өгөгдлөө хуваалцаж тэдгээр хүмүүстэй хамтрах нь ГМС-ийн олон талт шийдвэр, орон зайн дүн шинжилгээ болон шинэлэг ойлголтуудыг бий болгоход томоохон түлхэц болдог.

ArcGIS Pro дахь дэвшилтэт боломжуудаас

Судалгаа ба Дүрслэл

3D дүн шинжилгээний tool-үүдийг ашиглан өгөгдлөө графикаар судалж, дүн шинжилгээний параметрүүдийг шууд өөрчлөх боломжтой. GIS-ийн интерактив хэрэгслүүдээр дүрслэх объектуудыг шууд газрын зураг дээр дарж эсвэл бодит цаг хугацааны үр дүнгээр хянах боломжтой.

Картографи ба дизайн

Дата өгөгдлийг цаг хугацааны хувьд одоо мөрдөгдөж буй картографи, дизайны стандартыг хангасан стандартаар хялбар бөгөөд нарийвчлалтайгаар ArcGIS Pro-д оруулан, засварлах боломжтой. Дата өгөгдлөө хялбар байдлаар нэгтгэн, шинэ гарч буй AIX экспорт функцийн тусламжтайгаар ажлуудаа Adobe Illustrator руу шууд дамжуулж болно.

Агаар сансрын зураглал ба Зайнаас тандан судлал

ArcGIS Pro нь дрон, хиймэл дагуул, LiDAR болон бусад эх үүсвэрээс авсан томоохон зураглал, растер өгөгдлүүдийг дүрслэх, удирдах, дүн шинжилгээ хийх чадалтай иж бүрэн функцуудыг санал болгодог.

Орон зайн дүн шинжилгээ болон өгөгдөл боловсруулалт

2D, 3D, 4D орон зайн өгөгдөл дээр шинжлэх ухаанч суурьтайгаар газрын зураглалын аналитик функцуудыг ашиглан орон дүн шинжилгээ хийж, таамаглал дэвшүүлэн, тулгамдсан асуудлуудад хариулт дэвшүүлнэ.

Өгөгдлийн менежмент

GIS програм хангамж нь орон зайн төрөл бүрийн өгөгдлийг (том хэмжээний болон бодит цаг хугацааны өгөгдөл гэх мэт) хадгалах, засварлах, удирдах иж бүрэн функцуудыг агуулснаар өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангадаг.

Өөрийн ажлыг хуваалцах

ArcGIS Pro программын хүрээнд та дижитал газрын зураг болон контентийг хурдан шуурхай үүсгэж, нээж ашиглах боломжтой. Байгууллага дотроо болон дэлхий даяар хэрэглэж буй ArcGIS хэрэглэгчдийн ажлыг хуваалцан ашиглах боломжтой.

ArcGIS Pro-г өөрчлөх

ArcGIS Pro SDK for .NET ашиглан нэмэлт хэрэгсэл, тохиргоо бүтээж, өөрийн хэрэгцээнд нийцсэн орчныг үүсгэдэг. ArcGIS Pro-гоо шинээр зохион бүтээж, тохируулж, илүү дэвшилтэт болгох боломжтой.

Шинэ боломжуудыг эрэлхийлэх

Voxel давхаргаар олон хэмжээст өгөгдлийг 3D хэлбэрээр дүн шилжилгээ хийж, 3D/4D мэдээллийг удирдана. Мөн Trace Network, Python Notebook, Geodatabase-ийн ажлын урсгал зэрэг хэрэгслээр гүнзгий анализ хийж болно.

ArcGIS Pro хэрхэн ажилладаг вэ?

Олон эх сурвалжаас мэдээллийг нэгтгэх

ArcGIS Pro нь хүснэгтэн өгөгдөл, зураглал, үүлэн технологийн өгөгдлийн сан зэрэг олон төрлийн эх сурвалжаас өгөгдлийг саадгүй нэгтгэж, төрөл бүрийн формат, өгөгдлийг бүрэн хамруулах боломжийг олгодог.

Газрын зураг хэрхэн бүтээх талаар →

Өгөгдлөө дүрслэн харуулах

Өгөгдлөө 2D ба 3D хэлбэрээр зэрэгцүүлэн харуулж, нэг төсөл дээр олон газрын зураг болон байршлын зохион байгуулалтыг цэгцтэйгээр удирдана.

Мэдээлэл хэрхэн цуглуулах талаар →

Өгөгдлөө засварлах ба дүн шинжилгээ хийх

2D болон 3D орчинд өгөгдөл бүрийн онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэж тохирох tool- үүдээр хялбар байдлаар засварлаж болно. Мөн ModelBuilder эсвэл Python ашиглан автоматжуулж болно.

Мэдээлэлд хэрхэн дүн шинжилгээ хийх талаар →

Өөрийн ажлыг дэлхий дахинд хуваалц

ArcGIS Online, ArcGIS Enterprise ашиглан веб газрын зураг болон өгөгдлөө бусадтай хялбархан хуваалцаарай.

Python Notebook

Python кодыг шууд ArcGIS Pro дотор бичиж, дүн шинжилгээ хийх боломжтой.

ModelBuilder

Визуал хэлбэрээр ажлын урсгалыг бүтээж, автоматжуулах боломжтой.

Trace Network

Сүлжээний дүн шинжилгээ хийж, урсгалын загварчлал хийх боломжтой.

Geodatabase

Өгөгдлийн сангийн ажлын урсгалыг удирдах, синхрончлох боломжтой.

AIX Export

Adobe Illustrator руу шууд экспортлох боломжтой шинэ функц.

Collaboration

Баг хамт олны хамтын ажиллагааг дэмжих хэрэгслүүд.

Харилцагч

Хамтдаа төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй харилцагч нартай баярлалаа.

Mongolian Emergency Service

Онцгой байдлын ерөнхий газар

Erdenet Mining Corporation

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Ulaanbaatar Electricity Distribution

Улаанбаатар цахилгаан түгээх үйлчилгээ ТӨХК